Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага НЭХЭМЖИЛЖЭЭ Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага НЭХЭМЖИЛЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага НЭХЭМЖИЛЖЭЭ

2021 оны 9 сарын 16

Arslan.mn

Прокурорын байгууллага сүүлийн жилүүдэд төр, нийтийн эрх ашигт учирсан хохирлыг хууль зөрчигчдөөс гаргуулах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасныг үндэслэн хууль хэрэгжүүлж буй билээ.

Энэ хүрээнд прокурорын байгууллагынхан Хөгжлийн банканд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандан шийдвэрлүүлж эхэлжээ.

Монгол Улсын Хөгжлийн банк нь хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой. Засгийн газраас байгуулсан төрийн өмчит эл банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгж, байгууллага цаг хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа юм. Тиймээс прокурор байгууллага иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, эсвэл тус банкныхантай хамтран шүүхэд хандаж, гуравдагч этгээдээр оролцож буй аж.  Тухайлбал, Хөгжлийн банкнаас “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр “Кью эс си” компани 2014 оны арванхоёрдугаар сард зээлийн гэрээ байгуулсан аж.

Улмаар жилийн дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сард гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулан 71.3 сая ам.долларын зээл жилийн найман хувийн хүүтэй авсан байна. Уг зээлээ 2018 оны арванхоёрдугаар сард төлж дуусгахаар гэрээнд тусгасан аж. Гэвч “Кью эс си” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсаар байжээ. Тиймээс прокурорын байгууллагынхан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан юм байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд “Кью эс си” компаниас 158.5 тэрбум шахам төгрөг гаргуулж Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Нэхэмжилсэн 200 тэрбум төгрөгөөс анхан шатны шүүх 41.6 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгосныг прокурорууд эс зөвшөөрч гомдол гаргаснаар нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зарим хэсгийг нь ханган зээлдэгч дээрх компаниас 161.7 тэрбум гаруй төгрөг гаргуулж Хөгжлийн банканд олгох болжээ. Гэвч прокурорын байгууллага эл компаниас 200 тэрбум гаруй төгрөгийг бүхэлд нь гаргуулах ёстой гэж үзэн Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж.

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631019
3 эможи

Зочин
2021-09-18 19:24
Энэ банк ямар учиртай юм бэ?энэ банкны зээл өгсөн дарга нарт нь хариуцлага хүлээлгээч ЖПҮ гийн зээлнээс ямар ч өөр юм алга мөнгөний тоо нь л их болхоос нөгөө л УИХ ийнхан чинь идээд авч өгөөд байгаам биш үү!
Зочин
2021-09-16 18:22
Энэ шүүх хүнлэг бус авилгаар загалмайлж мөнгө хөрөнгөтөй хүнд үйлчилэх. Юм ялзарсан түмний эсрэг шийдвэрлэдэг шүүхийг ХУЙГААР нь солие
Zochin
2021-09-16 16:30
Хууль дүрмээ шудрага үнэн шийдвэрлэдэг прокуорын гаргасан шийдвэр нь зөв байгаа шүү дээ! Шудрага үнэнээр асуудлуудыг шийдэж байгаа прокурорынхны ажилд амжилт хүсe
keyboard_arrow_up