Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ

2021 оны 9 сарын 16

Arslan.mn

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм.

Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээлээ.

Дунд гол дээгүүр барьж байгаа 60 метр урт гүүрний барилгын ажил дуусаж, үндсэн гүүрний доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард нээх хүртэлх хугацаанд түр замыг ашиглах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631005
0 эможи

keyboard_arrow_up