СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь хохирчээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь хохирчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь хохирчээ

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

2021 оны 09 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1158 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 822 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 9, орон нутагт нэг хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.

                              Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр -1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.

Хүний амь хохирсон осол:

  • 2021.09.12-ны өдрийн 22.00 цагийн орчимд ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашины жолооч, явган зорчигч мөргөж амь насын хохироосон.
  • 2021.09.11-ний өдрийн 03.00 цагийн орчимд ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашины жолооч, явган зорчигч мөргөж амь насын хохироосон.
  • 2021.09.11-ний өдрийн 23.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт асфальтан замд том оврын автомашин онхолож, зорчигчийн амь нас хохирсон.
  • 2021.09.10-ны 13.00 цагийн орчимд Завхан аймаг Идэр сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй механизм өнхөрч, явган зорчигчийн амь нас хохирсон.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 187, орон нутагт 47, улсын хэмжээнд 234 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Иргэд жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд явганаар оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630882
0 эможи

keyboard_arrow_up