Х.Нямбаатар: “Монголын боксын холбоо“ шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ Х.Нямбаатар: “Монголын боксын холбоо“ шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: “Монголын боксын холбоо“ шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ

2021 оны 9 сарын 12

Arslan.mn

Хуулийн байгууллагаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлоор иргэн Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Учир нь, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, гэмтэл авсан билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан бөгөөд шалгалтын явцад түүнийг Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нар зодож, танхайрсан болох нь тогтоогджээ.

Тэгвэл өчигдөр /2021.09.11/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын зодуулж байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Эл бичлэгтэй холбогдуулан цахим сүлжээнд иргэд өөрсдийн байр сууриа хүчтэй илэрхийлж байна. 

Харин дээрх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр "Цагдаагийн байгууллага шалгалт хийгдэж байгаа. Хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин холбоо шигшээ багийн тамирчинд ямар арга хэмжээ авахаа шийднэ" гэсэн байдаг. Харин Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаасаа хөөх шийдвэрийг гаргасан билээ. 

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
630864
7 эможи

Зочин
2021-09-12 18:06
Залууг ДАШТд оруулаа.
зочин
2021-09-12 16:48
даахгүй эрд халдага дараа гэдэг шиг энэ Нямбаатар урьдах албан тушаалаа даахгүй, хийж огт чадахгүй байж, боксын холбоог авдаг нь юу вэ?? буцааж өг.
keyboard_arrow_up