Орон нутагт тасалгаат вагоноор үйлчилж эхэллээ Орон нутагт тасалгаат вагоноор үйлчилж эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутагт тасалгаат вагоноор үйлчилж эхэллээ

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Коронавируст цар тахлын халдварын улмаас орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр өнгөрсөн сарын 29-ний өдрөөс нээж, Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялуулж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн нийтийн вагоноор халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж байсан бол УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс  тасалгаат вагоноор давхар үйлчилж эхэллээ. Тасалгаат вагоны нэг купенд 2 хүн зорчих ба гэр бүлийн гишүүд хамт аялах тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэг купенд 4 хүртэлх хүн зорчиж болох юм.

Орон нутгийн зорчигчийн галт тэргээр аялуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлахад онцгой анхаарч байгаа юм.  Зорчигчдын ширээ, ариун цэврийн өрөө бүрт гар ариутгагч тавьж, галт тэрэгний үйлчлэгч нар зорчигч бүрийн халууныг хэмжиж, аяллын турш хоорондын зайг баримтлуулахад анхааран ажиллаж байна. Зорчигчдыг бууж, суух бүрт ариутгал, цэвэрлэгээ хийж, үндсэн өртөөнд ирж,  явах бүрт мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630739
0 эможи

keyboard_arrow_up