Гарам гарч байсан автомашин живж, гурван хүнийг аварчээ Гарам гарч байсан автомашин живж, гурван хүнийг аварчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гарам гарч байсан автомашин живж, гурван хүнийг аварчээ

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хороо, 5 салааны гарамаар гарч байсан автомашин живжээ.

Тодруулбал, гурван хүн автомашин дээрээ зогсож байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 50 км замыг туулан 02:39 цагт очиход “Туул” голын усанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн С /41 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин живж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /40 настай, эрэгтэй/ нар автомашин дээрээ зогсож байсныг аюулгүй газарт гаргаж, автомашиныг мөн өдрийн 03:20 цагт татан гаргажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630733
0 эможи

keyboard_arrow_up