МОНГОЛБАНКНААС эсээ бичлэгийн УРАЛДААН зарлажээ МОНГОЛБАНКНААС эсээ бичлэгийн УРАЛДААН зарлажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНКНААС эсээ бичлэгийн УРАЛДААН зарлажээ

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Монголбанкнаас “Санхүүгийн залилах гэмт хэргээс сэргийлье эсээ бичлэгийн уралдаан” зарлажээ. Эсээ бичлэгийн уралдаанд оролцогч ямар ч мэргэжилтэй байж болох бөгөөд нас харгалзахгүй аж. Материалыг 2021 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 27-ны өдрийн 18.00 цаг хүртэл essay@mongolbank.mn хаягаар хүлээн авна.

Эсээнд тавигдах шаардлага:

  • 1000-1500 үгэнд багтаан Монгол хэлээр бичих
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
  • Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Иш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах)

Шалгаруулалт:

Уралдааны дүнг 2021 оны аравдугаар сарын 06-ны өдөр шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны вебсайт, сошиал сувгуудаар олон нийтэд түгээнэ.

Шагнал:

  • I байр: 800,000 төгрөг + Өргөмжлөл
  • II байр: 600,000 төгрөг + Өргөмжлөл
  • III байр: 400,000 төгрөг + Өргөмжлөл

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630438
0 эможи

keyboard_arrow_up