ОСНААУГ: Орон сууцны хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа ОСНААУГ: Орон сууцны хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ: Орон сууцны хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021 оны 8 сарын 31

Arslan.mn

Барилга, Хот байгуулалтын яамнаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц нийт аж ахуйн удирдах газар дээр Орон сууцны хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж Барилга, Хот Байгуулалтын Яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Цогтсайхан, Орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан Ахлах мэргэжилтэн П.Очирдаваа, ОСНААУГ-ын Инженерийн байгууламж хариуцсан дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх, Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулга болон холбогдох мэргэжлийн ажилтнууд оролцон санал бодлоо солилцлоо.

Орон сууцны хууль анх 1999 онд батлагдаж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай эд хөрөнгийн тухай хуультай уялдаж мэргэжлийн байгууллага, СӨХ-ны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулах, сууц өмчлөгчдийн эрх ашигт нийцүүлэх зорилгоор өөрчлөгдөж байжээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630377
0 эможи

keyboard_arrow_up