ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтжээ ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтжээ

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 28,29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 543 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

-Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-1
  • Зорчигч-3
  • Жолооч-3

-Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
  • Хоёр автомашин мөргөлдсөн-4
  • Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
  • Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1

Орон нутаг:

-Гэмтсэн хүн:

  • Жолооч-3
  • Явган зорчигч

-Ослын хэлбэр:

  • Мотоцикл- 2
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
  • Онхолдох-1
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсний 105 нь нийслэлд, 42 нь орон нутагт илэрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630326
0 эможи

keyboard_arrow_up