ТЦА: Зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ ТЦА: Зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

2021 оны 08 дугаар сарын 20,21,22-ны өдрүүдийн  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1048 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 671 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 14 хүн гэмтэж, Орон нутагт   13 хүн гэмтэж,  4 хүний амь хохирсон. Хүүхэд гэмтсэн осол 6 бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
-    Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-11
-    Жолооч-1
-    Зорчигч-3
Ослын хэлбэр:
-    Гарцгүй-8
-    Гарцтай-2
-    Хоёр автомашин мөргөлдсөн-4
Орон нутаг:
      Гэмтсэн хүн:
-    Зорчигч-6
-    Жолооч-10
-    Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
-    Онхолдох -4
-    Хоёр автомашин мөргөлдсөн-5
-    Мотоцикл-6
-    Хөдөлгөөн эхлэхдээ-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 328 зөрчил илрүүлсний нийслэлд 200 орон нутагт 128 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
 9 дүгээр сарын 1 нд хичээл эхлэхтэй холбогдуулан Орон нутгаас Нийслэл хотруу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс нь жолооч зорчигчдыг 80-90 хувь хамгаалдаг байна. 

Мөн нийт зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэх нь онхолдох буюу хурд хэтрүүлснээс болж байна. Жолооч таны хурд орон нутгийн замд 80 км/ц хэтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ч таны хурд хэдий чинээ бага байна төдий чинээ та болон таны хайртай гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхдийн амь нас хамгаалагдах болноо.
Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл өмсөж өөрийн болон зорчигчын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд зөв боловсон оролцох шаардлагатай байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөнд явганаар зорчиж яваад зам тээврийн осол ихсэх хандлагатай байгаад анхаарч замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

                                
                           

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630059
0 эможи

keyboard_arrow_up