ТЦА: Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч, автомашинд мөргүүлэх тохолдол нэмэгджээ ТЦА: Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч, автомашинд мөргүүлэх тохолдол нэмэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч, автомашинд мөргүүлэх тохолдол нэмэгджээ

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Нийслэл хотод явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч эрсдэлтэй байдал үүсгэн автомашинд мөргүүлэх тохиолдол ихэсч байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 222 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт  3 гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Нийслэлд:
    • Гэмтсэн хүн:
      • Явган зорчигч-5
      • Жолооч-1
      • Зорчигч-1
    • Ослын хэлбэр:
      • Гарцгүй-5
      • Гарцтай-1
      • Хоёр автомашин мөргөлдөх-1
  • Орон нутаг:
    • Гэмтсэн хүн:
      • Жолооч-2
      • Зорчигч-1
    • Ослын хэлбэр:
      • Онхолдох-2
      • Мотоциклт-1

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил:

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 72 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 29 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629751
0 эможи

keyboard_arrow_up