ТЦА: Зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага бүртгэгдэж, нэг хүн амиа алджээ ТЦА: Зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага бүртгэгдэж, нэг хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага бүртгэгдэж, нэг хүн амиа алджээ

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Наймдугаар сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 298 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, орон нутагт гурван хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон. Үүнээс хоёр хүүхэд осолд холбогдсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд гэмтсэн хүн:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3

Ослын хэлбэр:

  • Гарцгүй-1
  • Гарцтай-2

Орон нутагт:

      Гэмтсэн хүн:

  • Жолооч-1
  • Зорчигч-2
  • Явган зорчигч-1

Ослын хэлбэр:

  • Онхолдох-2
  • Мотоциклтой-1
  • Гарцтай-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 69 зөрчил илрүүлсний 44 нь нийслэлд, 25 нь орон нутагт байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629697
0 эможи

keyboard_arrow_up