Д.Дашмаа: “Аба плюс“ компани мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байна Д.Дашмаа: “Аба плюс“ компани мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Дашмаа: “Аба плюс“ компани мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байна

2021 оны 7 сарын 30

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аба плюс” компаний дансыг битүүмжлүүлээд байгаа талаар мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар УЕПГ-ын ОНХА-ны дарга, ахлах прокурор Д.Дашмаа тодруулахад “Аба плюс компанитай холбогдох хэрэг нь УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст тус компанийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу хянагдаж байна. Хэрэгт уг компанийн дансанд гадаад улсаас шилжиж орж ирсэн, гарсан их хэмжээний мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг шалгаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. 

Тодруулбал, банк дахь дансыг нь битүүмжилж, арав орчим гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээсэн. Одоогоор хүсэлтийн хариунууд бүрэн ирээгүй байна. Гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээх, хариу ирүүлэх ажиллагаа нь нарийн процесс ажиллагаа байдаг тул цаг хугацаа их шаардагддаг юм" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
629317
4 эможи

Ariunzaya
2021-08-03 04:22
Mungiig ni gargaj uguuch tsagdaa prokuror bankniiihan ter chigteee luiwarchinguud
Зочин
2021-08-02 16:54
Олон хөрөнгө оруулагчдыг хохироож байна да. Банк өөрсдөө хууль хяналтынхантайгаа нийлж мөнгө угаах гэмт хэрэг хийж байна.
Зочин
2021-08-02 09:05
Хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа хэрэг биш үү
Зочин
2021-08-02 01:00
ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЮМ БАЙГААН. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ, ТӨРӨЛЖИЛТ ГЭЭД ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ ИХ ЮМАА. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖСЭНЭЭРЭЭ ХӨРӨНГӨ, ЗАХ ЗЭЭЛ, ТЕХНИК ТЕХНЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. МАНАЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ӨӨРСДӨД НЬ АШИГТАЙ ЗҮЙЛЭЭ Л ХИЙДЭГ БОЛООЮУ ДА. 1.8 ЖИЛ ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГУЙ ХУГАЦАА. ИНГЭЖ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ХОХИРООЖ БОЛОХГУЙ ЭЭ.
Мөнх-Од
2021-08-01 22:15
лИнгэж л хөрөнгө оруулалтыг зогсоож баг алаад байгаа улс даа, өөрсөдөд нь ашиггүй л бол хөдлөхгүй наа чинь бараг тэр новшын эрх баригчад гээд байгаа хүмүүсийн карманд орчоод байгааюм бишүү хурдан гадны хуулийн байгууллагал ханлаж мөнгөө олж аваа хогийн новшнууд
zochin
2021-08-01 19:31
arslan site ooroo asuudaltai shdee
zochin
2021-08-01 19:31
hudlaa medeelel taraahaa bolimoor ymaa
Zochin
2021-08-01 19:30
Todorhoi hugatsaagui ymu haashaa ym ali her udaan ingej ywdiin boldoo
Zochin
2021-08-01 18:39
Bank huuliinhan hamtarch luiwar hiihee bolimoor yumaa gadni horongo oruulagchdiig vrgeegeed mongoloor dvvren ajilgvi hvmvvs neg ch gesen ajliin bairtai bolgoj hvnii amidral deeshlene shvv dee
Ундраа
2021-08-01 18:02
Гадны хөрөнгө оруулагчдыг ингээд л үргээж байгаа юм. Энэ хөрөнгө оруулагч нар нь бас Монгол хэцүү шүү гээд л ярина ш дээ
Зочин
2021-08-01 18:00
Гадаад хөрөнгө оруулагч нараа ингэж эсэн бусинаар шантаажлаад хүмүүсийн мөнгийн 1 жил 8 сар гацаана гэдэг байж боломгүй асуудал Монголчууд ер нь юу болоод ийм шантааж гацаа үүсгээд бдаг юм бол. 1.8 сар хүмүүсийн мөнгийг өөрсдөө угааж бгаан бишүү
Хулан
2021-08-01 17:57
ард иргэдийнхээ амьдралд санөа зовохгүй зөвхөн өөрсдийнхөө халаасыг дүүргэж нэг ядсан луйварчдаар манай улс дүүрэн болжээ! ХО орж ирээд хэдэн айлын амьжиргаа дээшлэх бол гэж бодохгүй балиар луйварчид
Anand
2021-08-01 17:53
Шалгаад байгаа зүйл бгаа юм уу яаж мөнгийг нь өшөө удаан ашиглах вэ гээд л толгой нь ажиллаж бн. Хязгааргүй хугацаа гэж юу бх вэ . Гол нь шуурхай шийдэх ёстой
Lhagva
2021-08-01 13:29
Шалгаж байгаа нэрээ та нар нийлж мөнгө угаадаг юм уу хаашаа юм
Reiderstvo
2021-07-31 13:20
Ene bolj bga process bol OXY 90onii reiderstvo gedeg um… huil hyanaltin baigulgar kompanii business bulah dampuralah arag!!!!
Зочин
2021-07-30 21:10
Та нар 1,8 жил амжаагүй бол одоо ахиад хир хугацаа орох вэ.Ингэсээр байтал бүхэл бүтэн нэг албан газар үйл ажиллагаа зогсч, ажилтан алба хаагчид ажилгүй орлогогүй болж бгааг бодож үзээч,шудрага байх төрийн албан хаагчын өргөсөн тангарагаа нэг эргээд хараарай.Нэхээд санаач ингээд бвал бид хэзээ хөгжих юм бэ.Арай арай хэлэх ч үг алга.
bataa
2021-07-30 19:57
хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй юм уу? хүссэн хугацаагаараа удаашруулж болно гэсэн үг үү
Аймаар
2021-07-30 18:16
Монголын банкууд азтай шүү. Цагдаа прокурорын тусламжтайгаар шууд ашиг олоод л ккк . Банк банкны эзэд хуулийн томчуудын далд бизнес. Өөрсдөө мөнгө гаргахгүй. Харин мөнгөтэй хүний мөнгийг хэрэг үүсгээд аль болох удаан шалгах нь хуулийн байгууллагын дарга гарын хийдэг зүйл. Харин банк нь энэ хооронд мөнгийг эргэлдүүлж зээл өгч хүү авна. Хүний мөнгөөр зээл олгоод хүү авчих нь ямар ашигтай бизнес вэ . 18 тэр бумыг банк хүүтэй зээлж 1.8 сар ашиг олно гэдэг бол дэндүү том боломжийг хуулийн дарга нар банкинд олгожээ.
Би
2021-07-30 18:08
Их мөнгө бол гэмт хэрэг гэсэн ойлголт байх уу. Гадаадын хөрөнгө оруулалт. Гэмт хэргийн илт үндэслэл байж л шалгах ёстой юм биш үү. 1.8 сар болчихоод шалгаж байна гэж юу гэсэн үг вэ. Нотлох баримт бвал ял өгч байхгүй бол хааж хүний мөнгийг өгдөггүй юм уу. Худлаа их мөнгийг хэрэг гэж сүрдүүлж дарамталж байж өөрсдөө ашиг олз олох гэж бгаа юм. Гол нь хурдан шийдэж нэг бол ял өгч нэг бол хэрэг биш бн гэж буцааж өгөх ёстой. Ингэж удаашруулж дарамталж байж л авилга авдаг нь зан чинь ш дэ
Irgen
2021-07-30 17:54
Худлаа наадуул чинь өөрсдөө хүний мөнгө түгжиж байгаа мөнгийн угааж байгаа юм
hudlaa idnar neg negiga inegj booj amidarhkaj… in uls tur zasag yatsin bee!
2021-07-30 17:45
ARD
Амараа
2021-07-30 17:43
худлаа ингэж хугацаа аваад байдаг юм бишүү, энэ төр гэж нээрээ юу л болоод байна! Иргэд бидэнд юм хийх ч орон зай үлдэхгүйнээ
Huslen
2021-07-30 17:39
Ghde huulin baigullaga chn ard irged, aj ahui negjudinhe erh ashgiin tuluu bdaggui ymu. Zaawal engj booj, shalgaj bn geh neriidler companyg dampuurah hurtel ur dagawart awchrah shaardlagatai gej uu. Buhel buten 2 jil unguruhd shalgaad bolchihmoor ym
Bataa
2021-07-30 17:36
Ed nar teged oor heleh um bhku um Bhda… Za daraanan tgd asuudalgui bol ene kompanii aldangiin henen baragdulah um boldo… oor uger helbel murdun baitsah ajilan 10jil yavah um bna l da!!! Inetei uma xaxaxaxa
Arslan
2021-07-30 17:26
Tegeed 2 jil shalgaad, zugeer u te. Odoo heden jil shalgahuu. Hugatsaa hyazgaar gej baidagguimi
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up