Энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг биржээр арилжихаар бэлтгэж байна Энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг биржээр арилжихаар бэлтгэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг биржээр арилжихаар бэлтгэж байна

2021 оны 7 сарын 30

Arslan.mn

Хөдөө аж ахуйн бирж нь салбарын бараа, түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих цогц системийг бий болгохыг чиглэл болгон ажилладаг.

Одоогийн байдлаар биржээр ноолуур, тосны ургамал, завод ноос, тэмээний ноос, хонины ноос, ямааны завод ноосыг арилжиж байна.

Энэ намраас эхлэн биржээр хүнсний улаанбуудай арилжихаар бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаагаас дурдвал,

  • Орон нутаг дахь тариаланч, гурилын үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж, харилцан санал солилцох
  • Хүнсний буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг 0 хувь болгон чөлөөлж, брокерын зуучлалын шимтгэлийг 0,1 хувь байлгахаар тохиролцов.  
  • 15 ААН-ын 240 мянган тоннын багтаамжтай агуулахыг итгэмжиллээ.
  • Итгэмжлэгдсэн агуулахуудад биржийг төлөөлөн  хүнсний буудай хүлээн авах боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна.

Итгэмжлэгдсэн агуулахад ажиллах хүний нөөц

  • Хүнсний буудайн зэрэглэл тогтоох
  • Дээж авч, стандарт шаардлагад тохирч буй эсэхийг шинжлэх
  • Хүнсний буудайг хүлээн авах үйл ажиллагаанд оролцох
  • Биржийн арилжаанд оролцогчдыг хүнсний буудайн чанар, тоо хэмжээн талаар үнэн зөв мэдээллээр хангах

Биржээр улаанбуудай арилжих хэрэгцээ, шаардлага

  • Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах
  • Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах “Цахим хөдөө аж ахуй” зорилтыг биелүүлэх
  • Тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон нэгдсэн сүлжээ, мэдээллийн санг бий болгох.
  • Газар  тариалангийн мөшгөх системийг бий болгох
  • Бодит гүйцэтгэл дээр суурилсан эдийн засгийн ил тод урамшууллын тогтолцоо руу шилжих

Улаанбуудайн биржийн арилжааны зураглал

Биржээр улаанбуудай арилжихын давуу тал

  • Тариаланч нь хүнсний буудайн ангилалдаа тохирох үнийг өөрөө тогтоох боломж бүрдэнэ.
  • Худалдан авагч тал гэрээний төлбөрөө буудайгаа хүлээн авахаас өмнө урьдчилан биржийн дансанд байршуулсан байдаг тул төлбөр, тооцоо  найдвартай  хийгдэх буюу учирч болох эрсдэл буурна.
  • Хүнсний буудайн урамшуулалд хамрагдана.
  • Борлуулалтын сувгийн тоо нэмэгдэж, эрэлт өснө.
  • Бүтээгдэхүүний чанар сайжирч стандарт /брэнд/-тай болно.
  • Үнийн эрсдэлийг удирдах боломж бүрдэнэ.

Үр дүн

  • МУ-ын хэмжээнд хүнсний буудайн  чанар, стандарт, хэмжээ, борлуулалт, нийлүүлэлт зэрэг нэгдсэн мэдээллийн сантай болно.
  • Үнэн зөв бодит мэдээлэлд үндэслэн салбарын бодлого, төлөвлөлт, хяналт сайжирна.
  • Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болно.
  • Зах зээлийн бодит үнэ тогтоно.
  • ХАА-н бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
  • Ложистик, агуулахын дэд бүтэц сайжирна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629313
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up