Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Вакцин био бэлдмэлийн төв“-ийн өргөтгөлийн барилгын явц 90 хувьтай байна Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Вакцин био бэлдмэлийн төв“-ийн өргөтгөлийн барилгын явц 90 хувьтай байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Вакцин био бэлдмэлийн төв“-ийн өргөтгөлийн барилгын явц 90 хувьтай байна

2021 оны 7 сарын 30

Arslan.mn

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яам “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хүрээлэн буй орчинд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөхөөргүй "Вакцин био бэлдмэлийн төв агуулах"-ын өргөтгөлийн ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажил 90 хувьтай явж байна.

Arslan.mn

Тус барилгын явц, агуулахын талаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн төсөл хариуцсан ажилтан н.Бат-Амгалангаас тодрууллаа.

Тэрээр “Цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад богино хугацаанд их хэмжээний вакцин татан авах шаардлагатай болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Дэлхийн банкнаас санхүүжүүлэн НҮБ-ийн Хүүхдийн сан шинэ агуулахын барилгыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж байна. Барилга нь ойролцоогоор 1700 мкв, хоёр давхар, төмөр карказаар хийгдэж байгаа бөгөөд хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис, дэд бүтэц, инженерийн хэсгүүдээс бүрдэж байна. Барилгыг 7 сарын эхээр хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй явж байсан ч ачаа бараа удах асуудлаас болж хугацаа бага зэрэг хойшилсон. Ирэх найман сард бид хүлээлгэж өгнө. Энэ өргөтгөлийн барилга нь ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд хийгддэг товлолт бүх вакцинуудаас гадна өнөөдрийнх шиг коронавирусийн цар тахалд хэрэглэж байгаа шиг маш их хэмжээний вакциныг хүн амд шаардлагатай тун хэмжээгээр, хадгалалтын бүх горимоор хадгалах боломжтой болно” хэмээлээ.

Хуучин вакцин био бэлдмэлийн төвийн барилга

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629309
0 эможи

medeellegch
2021-07-30 14:33
saittai herhen holbgdoh ve
123
2021-07-30 14:09
medeelel ugsund bayrlalaa
keyboard_arrow_up