Автомашин хулгайлан унаж явсан 14 настай хүүхдийг саатуулжээ Автомашин хулгайлан унаж явсан 14 настай хүүхдийг саатуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Автомашин хулгайлан унаж явсан 14 настай хүүхдийг саатуулжээ

2021 оны 7 сарын 30

Arslan.mn

Бага насны хүүхэд бусдын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, хулгайлан унаж явсныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 

Тухайлбал өнөөдөр 03 цагийн үед 14 настай хүүхэд СБД-ийн нутаг дэвсгэр Багшийн дээд орчимд байрны гадна зогсоолд байсан Тоёота Аллион маркын машины цонхыг хагалж хулгайлан унаж явсныг цагдаа саатуулсан байна. Шалгалтын явцад тухайн хүүхэд ийм гэмт хэргийг удаа дараа үйлдсэн болох нь тогтоогджээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү  "Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
629306
2 эможи

Мөнхжаргал
2021-07-31 11:25
Тоогүй юм даа
keyboard_arrow_up