Гэмтсэний улмаас ОХУ-д саатаад байсан “Аэромонголиа”-ийн агаарын хөлөг маргаашаас хэвийн ажиллагаанд орно Гэмтсэний улмаас ОХУ-д саатаад байсан “Аэромонголиа”-ийн агаарын хөлөг маргаашаас хэвийн ажиллагаанд орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гэмтсэний улмаас ОХУ-д саатаад байсан “Аэромонголиа”-ийн агаарын хөлөг маргаашаас хэвийн ажиллагаанд орно

2021 оны 7 сарын 25

Arslan.mn

"Аэромонголиа" компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг хэвийн үйл ажиллагаанд эргэн орсон талаар тус компаниас мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд, "Аэромонголиа компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг ОХУ-ын Челябинск ОУНБ дээр Газрын үйл ажиллагааны байгууллагын буруугаас болж түр саатаад байсан боловч 2021 оны долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн техник үйлчилгээний ажил дуусаж, хэвийн үйл ажиллагаанд эргэн орсныг зорчигч та бүхэндээ мэдэгдэж байна.

Техникийн засвар үйлчилгээг Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллага /EASA/, Монгол улсын ИНЕГ-р зөвшөөрөгдсөн Ural Airlines хийж гүйцэтгэлээ.

Иймд БНТУ-ын Антальяа-д аялж буй зорчигчдыг долдугаар сарын 26-ны 22:00 цагаар /AYT-UBN/ Антальяа-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байсан боловч нислэгийн цагт өөрчлөлт орж 27-ний өдрийн 12:00 (орон нутгийн цаг) цагаас Анталья ОУНБ-с хөөрөх болсныг анхаарна уу.

Нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа явдалд та бүхнээс хүлцэл өчиж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
629124
1 эможи

keyboard_arrow_up