Ц.БУЯНЗАЯА: Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа Ц.БУЯНЗАЯА: Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.БУЯНЗАЯА: Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

2021 оны 7 сарын 24

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд автомашины зөөлөн яндан буюу хүмүүсийн хэлдгээр нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон. Нийслэлийн хэмжээнд Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяатай ярилцлаа.

-Энэ төрлийн гэмт этгээдүүдийг барьж, иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлийн сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа ажлаас яриагаа эхлэе. НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар нь Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн эд анги болох нүүрсэн яндан хулгайд алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийн, мэдээ, мэдээлэл цуглуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг энэ сарын 20-21нд шилжих шөнө дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн ченж гэх тодотголтой буюу гэмт хэргийн замаар орж ирсэн эд зүйлийг ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.

-Нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Автомашины түүхий эд худалдан авдаг газрууд нүүрсэн янданг их хэмжээгээр төвлөрүүлж эрэлтийг бий болгон эргээд хоёроос гурав дахин нэмж зарж байгаа нь энэ төрлийн хулгайг улам өөгшүүлж байгаа юм.

-Тээврийн хэрэгслийн жолооч нар энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд гэрэлтүүлэг, камерын хяналтгүй гудамж талбайд байршуулсан автомашины эд ангийг хулгайлдаг. Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрийн автомашиндаа дохиолол суурилуулж, харуул хамгаалалттай зогсоол, болон грашд  автомашинаа байрлуулах, Мөн тээврийн хэрэгслээ худалдан борлуулахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа өөрийн хараа хяналтан доршалгуулж худалдан борлуулах хэрэгтэй.

-Автомашины эд анги хулгайлсан этгээдэд хуулийн ямар хариуцлага тооцдог вэ?

-Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д зааснаар “240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”

Харин мөнгө угаах гэмт хэрэгт холбогдоод буй ченж нарт:

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн заалттай байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
6
629102
32 эможи

хулгайч
2021-07-29 10:33
Хөөрхөн цагдаа эгч байшд ганц бавуулчихгүй юм боловуу
баяр
2021-07-28 15:28
Тэр хулгайн эд зүилсг авдг зардг борлуулж өгдөг хүмүүс бас хамтрагчнар юм шшү тэднийг маш сайн шалга хулгайд алдгдсан машинууд бас эд нарын гараар орсн бж магдгшй
Ih tsaaz
2021-07-27 17:05
Sarvuug n tas tsavch
мөнхбат
2021-07-26 11:10
Яндан аваад байгаа газрыг арга хэмжээ авмаар байна иргэд мэдэхгүй авчихна оншилгооны инженэрүүд нь дарамт үүсгэж хахуул авна гудамны хулгайч нар яах вэ эрхтэй мөнгөтэй хулгайч нарыг зохицуулмаар байна
Munkh
2021-07-25 19:50
Тэр зогсоол болон камертай зогсоол нь хаана байдаг вэ би л камертай битгий хэл камергүй зогсоол нь олдохгүй юм
Зочин
2021-07-25 19:37
Нисэхээр гадагшаа гаргадаг. Алттай гэсэн.
Зочин
2021-07-25 18:30
Ченж нар хулхидаал зардаг эргээд та нар авч хэлэлцдэггүй л биз дээ иргэний хэрэг гээд хулхидаж залилж зараад сурчихсан нөгөөдүүл нь
Зочин
2021-07-25 18:24
Төрөөс тэрбум 2 аар хусдаг хулгайч нартай тэмц
Зочин
2021-07-25 17:50
Хулгайч нарын толгойг илхээ болих хэрэгтэй айл болон хүнээс юм л хулгайлж авсан бол хатуу шийтгэх хэрэгтэй хуучны хулгайч нарыг шийтгэдэг хуулиа сэргээьэл зүгээр юм даа
Zochin
2021-07-25 16:59
Orj irsen prusniihiig bas avchihaad zardgiin baina lee shuu mashinii naimaachid manai duu medeegui baij baigaad say uzlegeer l medsen dee
Зочин
2021-07-25 16:25
Yandan avna gd zar yvaad bhd yahaaraa haraaguim shig baidgiin bee
Зочин
2021-07-25 15:33
tsagdaa ajilaa xiixgvi xiixiig xvsexgvi baigaa n bishvv tiim uchiraas l xulgai tsetsleed baigaa n bishvv bi ch bas yndangaa aldsan tsagdaa setgel gargaj xandwal ch yuxan baixawdee xeden kamer shvvgeed l olchix n daanch tegj l baig gesen yanzaar xandaad l baix shig baina yasan ch tsalingaa awna gesen ynztai l baindaa
ard
2021-07-25 11:07
er n fb eer nrsun yandan avna gesen zar znduu bhiin bugdiin shalga hulgaich nariig ted l turhij bn shdee sain ajillaj bgaad bayarlalaa amjilt husieee
МОНГОЛ
2021-07-25 10:57
МОНГОЛ УЛСАД ХЭЗЭЭ ЯЛЫН БОДЛОГ ЧАНГАРАНА ТЭР ЦАГТ ХУЛГАЙ БАГСАЖ ИРГЭД ТАЙВАН АМЬДРАНА!!! ТҮҮНЭЭС БИШ ХАЛАМЖИЙН ЧАНАРТАЙ ЯЛЫН БОДЛОГ БОЛ ХУЛГАЙГ УЛАМ ӨӨГШҮҮЛЭЖ БАЙГАА
Зочин
2021-07-25 10:49
Хариуцлагын өндөр болго
Зочин
2021-07-25 10:08
Байрны гаднаас цонхоо хагалуулаадюмаа алдсан цагдаа ирээд бүртгээд тэгээл дууссан даа өөр юу ч болоогүй шүүү
Зочин
2021-07-25 09:15
TEDI гэж гар утасны хулгаачдыг өөгшүүлдэг газар бна
Зочин
2021-07-25 08:27
Нүүрсэн яндан авна гээд багц багц мөнгөний зураг тавиад үаолаад бгаа утасны дугаараар хулгайн бизнес дэмжигч, хулгайчдын бүлгийн эздийн бхоивчилж олон нтйтэд мэдээлж , энэ талын сурталчилгааг цагдаагаас их хиймээр бна. Цагдаа олон нийтэд сурталчлах сэргийлэх ажил хийхгүй бна шд. Эзэн нь мэдээгүй бхад авчтхсан , тех үзлэгт ороод л мэдэж бх жишээнтй.... . Хятадууд цаанахс нь мөнгө өгч нүүрсэн яндан авахуулаад бгаа юм бишүү????
Зочин
2021-07-25 08:07
Цаад хүн нь яаж хохирч бгаа бол доо.
Иргэн
2021-07-25 07:51
Цагдаа муу ажиллаж бгаа. Машины цонх хагалж дотроос нь хулгай их хийдэг. Хучлага алддаг. Та нар ер тоодоггүй учраас хулгайч нар гааршсан
Нүүрсэн яндан аваад байгаа г зогсоох хэрэгтэй
2021-07-25 07:33
Зочин
иргэн
2021-07-25 07:24
ял бага байна авсан өгсөнд .ийм байхад хулгайлаад байхаас яахав хулгайлсан юмыг нь аваад байхаас яахав
Зочин
2021-07-25 06:11
ХУЛГАЙЧ НАРЫН ГАРЫГ НЬ ЧАВЧ, ДУХАН ДЭЭР НЬ ХУЛГАЙЧ ГЭСЭН ТАМГА ДАР, ХАМГИЙН БАЛИАР ХУЛГАЙЧУУД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ
a
2021-07-25 00:16
tolgoig ni ileed baigaa yum bishuu hooloig ni shahaad ogooch luivarchidiig
Зочин
2021-07-24 23:08
Ямар хөөрхөн охин бэ? яг л миний заяаны хань байна. Чамайгаа ингэж нэг юм оллоо хайрт минь.
Орон нутгийн оркууд л байна лээ.
2021-07-24 20:34
Ялыг нь эдлүүлж ясыг нь цайлгаад өг.Хотод ирээд мөрөөрөө амьдарч чадахгүй бол хөдөө байдаг шоронд нь явуул.
Г
2021-07-24 17:24
Даварсан хулгайч нарбн ясыг нь цайлгаж.олон нийтэд зурхгийг нь тавьж жигшүүлж .бүх хохиролыг төлүүлж олон жилийн ял өгөх рэрэгтэй
keyboard_arrow_up