БИД МАРТАХГҮЙ: Тангаргийн хуудсанд гарын чинь үсэг тод ТА НАРЫН МӨР жагсаал дундаа МӨНХ БИД МАРТАХГҮЙ: Тангаргийн хуудсанд гарын чинь үсэг тод ТА НАРЫН МӨР жагсаал дундаа МӨНХ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БИД МАРТАХГҮЙ: Тангаргийн хуудсанд гарын чинь үсэг тод ТА НАРЫН МӨР жагсаал дундаа МӨНХ

2021 оны 7 сарын 21

Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ. Энэхүү тангараг бол цагдаагийн албанд чин зүрх сэтгэлээ зориулан Монгол улсынхаа төлөө зүтгэн ажиллах цагдаагийн тангараг.

Харин 2021 оны 07 сарын 19-ны өдөр зарим иргэдийн хувьд жирийн нэг өдөр байж болох хэдий ч цагдаагийн албанд мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчдын хувьд түүхт 100 жилийн ойн өдөр. Зарим хүмүүсийн хувьд хайртай дотны гэр бүлийн гишүүнээ санан дурсах өдөр буй.

Учир нь энэ өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалд зориулж, Монгол төрийн цагдаагийн 100 жилийн ойгоор “Бид мартахгүй” хөшөө сүндэрлэсэн юм.

Нээлт эхэлж домогт шувууд, бид мартахгүй ая дуу эгшиглэхэд тэнд буй хүмүүс бүгд бодолд дарагдсан харагдах, арван сар хэвлийдээ тээн өсгөсөн үр нь нэг л өдөр хорвоог орхиж явсанд дэндүү ихээр гуниглаж байгаа ч өөдрөг заяатай монгол түмний жаргалыг өөрийн амьнаас үнэтэй гэдэгт эргэлзэлгүй амь биеэ үл хайрласан баатарлаг хүүгээрээ бахархахын аргагүй байх харц тодоос тод харагдсан юм.

Түүхт ойн хүрээнд бүтээж буй “Бид мартахгүй” хөшөөний харагдах байдал нь тэнгэр өөдөө цойлсон шонхор шувуун дүрс бүхий хананд Монгол цагдаагийн ёсолж буй дүрийг бүтээсэн нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваад хань ижил, үр хүүхэд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээж, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлж, хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг бэлгэднэ.

Ёсолж буй цагдаагийн алба хаагчийн дүрсийг гурван давхар болгож харагдуулснаар “Тэр” гэсэн санааг “Тэд” гэж, эх орон, ард түмнийхээ төлөө залуу нас, амь биеэ үл хайхран зүтгэсэн эрэлхэг алба хаагчид минь олуулаа юм шүү гэдэг илэрхийлэл билээ.

Түмэн олныхоо амар тайван амьдралын төлөө алтан амиа өргөсөн эгэл баатруудынхаа үйлсийг үргэлжлүүлэх үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо гал цогтой ирээдүй болон хүмүүжихээ илэрхийлэн зогсож байгаа утга санааг хоёр хүүхдийн дүрслэл илэрхийлж байгаа юм.

“Бид мартахгүй” хөшөө сүндэрлэн харагдах энэ агшинд албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлийн гишүүд, нэг албанд мөр зэрэгцэн ажилласан хамт олон яахын аргагүй зүрх нь шимширч, сэтгэл нь өмөрч харагдана.

Төд удалгүй Монгол Улсын “Төрийн дуулал” эгшиглэн алба хаагчид төрийн сүлдэндээ ёслон байгаа нь үнэхээр цог жавхаатай, золбоо хийморьтой. Хөшөөний хажуухан талд гэр бүлээрээ салхилж буй хүмүүс хүртэл цээжиндээ гараа наан төрөө хүндэтгэж байгаа сайхан дүр зураг. Харин тэнд буй хүүхэд багачууд инээлдэн тоглож байгаа нь ирээдүй маань гэрэлтэй харагдах шиг. Албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдын бяцхан үрс том болоод миний аав, миний ах, миний өвөө Монгол Улсынхаа төлөө зүтгэж, амь биеэ үл хайрлан зүтгэж байсан хүндтэй албыг хашиж байсан юм шүү гээд бахархах өдөр хэзээ нэгэн цагт ирэх учиртай.

Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан, албан үүргээ гүйцэтгэж яваад төр, ард түмнийхээ төлөө өөрийн амь насаа зориулан баатарлагаар алтан амиа өргөсөн алба хаагчийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ажлын хамт олон нь үүрд санан дурсах болно.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө алтан амиа өргөж сэтгэлд мөнхөрсөн эрсийнхээ гэгээн дурсгалыг нэхэн санаж, хүндэтгэн мөргөе.

Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн өдөр бид эх орон, ард түмнийхээ төлөө бүлээн цус, халуун амиа зориулсан үе үеийн цагдаагийн алба хаагчдынхаа гавьяа, зүтгэлийг хүндэтгэн дурсах учиртай.

Тангаргийн хуудсанд гарын чинь үсэг тод

Та нарын мөр жагсаал дундаа мөнх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628984
1 эможи

william
2021-07-21 22:56
Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой Тэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up