Хотын замд мопедоор 10 км/цагаас илүү хурдалж болохгүй Хотын замд мопедоор 10 км/цагаас илүү хурдалж болохгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хотын замд мопедоор 10 км/цагаас илүү хурдалж болохгүй

2021 оны 7 сарын 21

Arslan.mn

Урин цаг ирэхтэй зэрэгцэн автомашинаа хоёр дугуйт тээврийн хэрэгслээр солих сонирхол ихэсдэг. Нэг бодлын дасгал хөдөлгөөн, гангараа, түгжрэлээс ангид байх боломж гэж хэлж болох ч нөгөө талаас стандарт замгүй нийслэлд эрсдэл дагуулж байна. Мотоцикль, унадаг дугуйн зориулалтын зам байхгүйгээс автомашин сүлжих, хажуугаас гэнэт гарч ирэх,харанхуйд гэрэл дохио өгөхгүй байх зэргээр жолооч нарын бухимдлыг төрүүлдгээс мотоцикль, дугуй унаж яваа хүмүүст зам хөдөлгөөний дүрэм журам үйлчлэхгүй байгаа гэх шүүмжлэл дагуулдаг. Тэр дундаа бизнесийн байгууллагынхан  мопедоор хүргэлт хийх нь элбэг болсон. Тиймээс хотын замд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ярих цаг яах аргагүй болжээ.

Манай улсын хилээр жилд 14000 орчим мотоцикль орж ирдэг судалгаа бий. Үүний 80 хувь нь БНХАУ-аас орж ирдэг. Тэдний ихэнхи нь бүртгэл хийлгэж улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахгүй орон нутагт очиж зарагддаг байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бүртгэлтэй 40 мянга орчим мотоцикль байдаг аж. Гэтэл улсын хэмжээнд 2021 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослоор 115 хүн амиа алджээ. Үүнээс мотоцикльтой холбоотой 154 осол гарч 88 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж 27 хүний амь эрсэдсэн тоо баримт Тээврийн цагдаагийн албанд бүртгэлтэй байна.Амь эрсэдсэн тохиолдол бүгд орон нутагт бүртгэгдсэн байгаа юм. Нийслэлд мотоциклийн ослоор хүний амь нас эрсдээгүй ч унадаг дугуй болон моторт дугуй /мопед/ ослоор хоёр хүн эндсэн.

Мотоцикль болон бусад хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Отгонтамираас тодруулахад “Мотоцикль “А” ангиллын тээврийн хэрэгсэл. Түүнийг “А” ангиллын жолооны үнэмжлэхтэй насанд хүрсэн хүн жолоодох эрхтэй. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай өмсөж дүрмээ баримтлах ёстой.

Улаанбаатар хотын жолооч нар хамгаалалтын малгай, техникийн бүрэн бүтэн байдал болон бусад шаардлагыг хангаж замын хөдөлгөөнд оролцох нь гайгүй. Харин хөдөө орон нутагт эсрэгээрээ. Орон нутагт жолооны үнэмлэхтэй хүн цөөн байдаг.Бүрэн бус техник жолоодох, согтуугаар жолоодох, хамгаалалтын малгай өмсөхгүй байх зэрэг зөрчил их байдаг.Эрүүл мэндийн яамнаас бидэнд өгч буй мэдээллээр эндсэн хүмүүсийн дийлэнх нь хамгаалалтын малгай өмсөөгүйн улмаас амиа алдсан. Тиймээс мотоцикль жолоодох гэж байгаа бол “А” ангиллын жолооны курст хамрагдах, хамгаалалтын малгай өмсөх, согтуугаар жолоо барихгүй,  бага насны хүүхдүүд жолоо шилжүүлэхгүй байх хэрэгтэй.

Орон нутагт тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба хаагчтай хамтран хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ослын хор уршгийн талаарх сургалт, зөвлөгөө болон сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж байна.

Мопед бол унадаг дугуйн төрөлд ордог. Моторт унадаг дугуйг 16 нас хүрсэн хүүхэд жолоодох эрхтэй. Гэхдээ 10 км/цагаас илүү хурд хэтрүүлж болохгүй. Мөн зорчих хэсгийн баруун талаар явна. Баруун эгнээ эвдрэлтэй бол явган хүний замаар явж болно. Эгнээ солих болон гэрлэн дохио гарцаар гарахад бууж түрж гарах ёстой. Гэтэл манайд тэгдэггүй. Хүүхдүүд мопед, унадаг дугуй, ролик, скүүтертэй зорчих хөдөлгөөн хийж байна. Манай тээврийн цагдаагийн албанаас хяналт тавьж ажиллаж байгаа ч эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг оролцоо шаардлагатай байгаа” гэж ярилаа.

Нэг үеийг бодоход мотоцикльтой осол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд буурч байгаа аж.Гэхдээ хөдөө орон нутагт өсөж байна гэв. Энэ нь зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм.

Дээр дурдсанчлан Монгол Улсын импортлож буй мотоциклийн 80 хувийг БНХАУ-д үйлдвэрлэсэн байдаг. Манай улсын оруулж ирж буй, мотоциклийн ихэнхи нь техникийн чанарын стандарт хангаагүй, үйлдвэрлэж буй орны тухайн бүс нутагт баримталж буй стандартаар угсарсан байдаг аж.Ийм мотоцикль манай улсын нөхцөлд тохирохгүй мөн хүлээн зөвшөөрөгдөөгүй байдаг. Тодруулбал, мотоциклийн дугуйн обудыг голдуу хайлшаар хийсэн байдаг. Ийм мотоциклийг засмал замд унахаас биш сондуул ихтэй шороон замд хайлш нь цохигдсоор бутардаг аюултай аж. Мөн хүндийн жин нь доороо байрладаггүйгээрээ хятад мотоцикль аюултайд тооцогдож байна.

Манай улсад мотоцикль худалддаг албан ёсны зөвшөөрөлтэй 2-3-хан аж ахуй нэгж байна. Тэдний оруулж ирж буй мотоцикль үйлдвэрлэл болон хэрэглээний стандартын шаардлага хангасан байдаг бол стандартын бус, зөвшөөрөгдөөгүй мотоциклийг хүмүүс хувиараа оруулж ирсээр байна. Гаалийн мэдээллээр манай улсад жилд дунжаар 40-50 тэрбум төгрөгийн 35-40 мянган мотоцикль орж ирж байна. Үүний 80 хувь нь БНХАУ-ын, үлдсэн хувь нь Япон, Энэтхэг, АНУ, БНСУ-ынх аж.

Нэг ёсондоо энд гаалийн бүрдүүлэлт хийж, татвар авахаас өөр улсаас тавьж буй техникийн хараа хяналт байдаггүй. Хувь худалдаачдаас мотоцикль худалдан авахад гаалийн бичиггүй, зөвхөн танилцуулга үзүүлэхээс хэтэрдэггүй байна. 

Манай улсад иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд импортлох мотоциклийн  тоо хэмжээг тогтоох, чанартай стандартын шаардлага хангасан мотоцикль оруулж ирэх, оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай болгон үүнийг хил, гаалиас аваад мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх зэргийг хийх цаг нь болжээ.

 

 

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628979
1 эможи

william
2021-07-21 22:52
Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой Тэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up