COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Хөшигийн хөндийн хурдны замд 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно

админ
2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа энэ оны долдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан тууш замын хөдөлгөөнийг нээсэн.

Уг замд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогт, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.

Тээврийн хэрэгслийн хурдыг хяналтын камераар хянаж байгаа тул жолооч нар тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй, тууш зам нь буцаж эргэх гарц байхгүй учир замаа зөв сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Тус албанаас өгсөн мэдээллээр өчигдөр зам тээврийн ослын улмаас нийслэлд найман, орон нутагт дөрвөн хүн гэмтжээ. Үүний хоёр нь хүүхэд байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 55 зөрчил илрүүлсэнээс нийслэлд 37, орон нутагт 18 нь илэрчээ.

Жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд зорчихдоо техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдэсний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцох, хүүхэд зорчиж байгаа замд анхаарал болгоомтой оролцож Ирээдүйгээ хамгаалахыг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628707
0 эможи

keyboard_arrow_up