УЕПГ: Бөх, харваачдыг өршөөвөл Үндсэн хууль зөрчинө УЕПГ: Бөх, харваачдыг өршөөвөл Үндсэн хууль зөрчинө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Бөх, харваачдыг өршөөвөл Үндсэн хууль зөрчинө

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөлийн тухай хуульд эрхээ хасуулсан бөхчүүд болон харваачдыг нэг удаа өршөөх тухай агуулга багтсан. Тодруулбал, допинг хэрэглэсэн бөхчүүд, дүрэм зөрчсөн харваачид нарын  эрхийг сэргэж, Үндэсний их баяр наадамд оролцох нөхцөл үүсээд буй.

Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас  хэрэв ингэвэл Үндсэн хууль зөрчсөн болно гэж Х.Нямбаатар сайдад албан бичиг илгээжээ.

Тодруулбал, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлийг нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихоос гадна Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баримтлан "2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сур харваачид"-ыг онцолж хамааруулахаар заасан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Тухайлбал, төрийн хяналт шалгалт, банк, татвар, эрүүл мэнд болон бусад хууль тогтоомжоор тодорхой үйл ажиллагаа явуулах эрх нь хасагдсан хүн, хуулийн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй үлдэхээр байна гэсэн үндэслэлээр албан бичиг хүргүүлсэн юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628429
0 эможи

Зочин
2021-07-01 08:15
Хууль мууль дүрэм журам хамаагүй болсон ш дээ. Өршөөгөөд л өршөөгөөд л явчина ш дээ.
Зочин
2021-07-01 08:15
Хууль мууль дүрэм журам хамаагүй болсон ш дээ. Өршөөгөөд л өршөөгөөд л явчина ш дээ.
keyboard_arrow_up