“Автомашинаа зарсан бол бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж, нэр дээрх бүртгэлээс хасуулаарай” “Автомашинаа зарсан бол бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж, нэр дээрх бүртгэлээс хасуулаарай”
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Автомашинаа зарсан бол бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж, нэр дээрх бүртгэлээс хасуулаарай”

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Сүүлийн үед тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд /санаатай болон санамсаргүйгээр/ өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүйгээс үүдэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн /зарсан хүн/ дээр тухайн автомашины торгууль, татварын өр үүсч, мөн зам тээврийн осолтой холбоотой зөрчил зэрэг хууль хяналтын байгууллагад тодруулга өгөх зарсан хүнээ эрж хайх зэргээр тухайн зөрчилтэй холбоотой асуудалд холбогдох асуудал маш их гарч байна.

Иргэн харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэх ёстойг АТҮТ-өөс анхаарууллаа.

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.

  • Иргэний үнэмлэх
  • Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн баримт
  • Торгууль төлж барагдуулсан байх

Дээрх баримтууд бүрэн тохиолдолд 2 талын хүсэлтээр шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
4
confuse an post
angry an post
628074
6 эможи

Энхтуяа
2021-06-24 16:29
Миний нэр дээр ямарч машин байхгүй гэтэл татвараас байнга мсж ирэх юм , татвараа төлнүү гээд хаана хандах вэ?
solongo
2021-06-24 12:09
2016d zarsan ner shiljeegvi 150. Torguultai avsan hvn zadargaand ogson odoo yahuu
Зочин
2021-06-24 10:42
Хасалт хийлгэж болно
Dogii
2021-06-24 09:53
Iim asuudal garaad bnaa yaval deer yum boloo
Зочин
2021-06-23 21:58
Эргэж ирээд нэр шилжүүлэе гээд машиныг маань аваад явсан.3жил боллоо.Утас нь ч холбогддоггүй яах вэ
Fuya
2021-06-23 21:48
2012 ond selbegend ogson mashin chenj n ner shiljvvleegv mashiniig yah we e barimt neesnees hoish tatwariin or nehemjlel ireed baih ymaa eniig yah we
норждавга
2021-06-23 14:59
Сайн байнауу нэр шилжүүлээгүй зараад 3жил болсон хөдөө авч явсан машинийг яах ёстоы бэ
keyboard_arrow_up