АТГ-аас 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ АТГ-аас 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-аас 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 553 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгажээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 511 хэрэг шалгагдаж байна. 

2021 оны зургадугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628068
0 эможи

keyboard_arrow_up