СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүүхдийн амь хохирчээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүүхдийн амь хохирчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүүхдийн амь хохирчээ

2021 оны 6 сарын 10

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зам тээврийн ослын шинжтэй  160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирчээ.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

  • 2021 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 09:30 цаг орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL маркийн автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж  амь насыг хохироосон.
  • 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 20:00 цаг орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.
  • 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч, жолоочийн амь нас хохирсон байна.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627722
0 эможи

keyboard_arrow_up