Ашиг сонирхлын зөрчилтэй 11 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ Ашиг сонирхлын зөрчилтэй 11 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ашиг сонирхлын зөрчилтэй 11 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ

2021 оны 6 сарын 10

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 5 дугаар сарын 31- нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 179 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 115 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 64 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 7 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627709
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up