Өчигдөр 207 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 150 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 207 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 150 дуудлага бүртгэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр 207 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 150 дуудлага бүртгэгджээ

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,  дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Тэгвэл өчигдөр буюу 05 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1897 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 754 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 10, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 54
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 141
  • Хүний биед халдсан 68
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 105 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 207 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 162 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626865
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up