СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 5 настай хүүхэд хүнд гэмтжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 5 настай хүүхэд хүнд гэмтжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 5 настай хүүхэд хүнд гэмтжээ

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу 2021.05.12-ны өдөр нийт 277 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 2, Орон нутагт 6 хүн тус тус гэмтсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Айлын гэр дайрах хэлбэрээр гэрт байсан 1 хүн
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 5 настай 1 хүүхэд тус тус  гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
  • Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-3
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 43, Орон нутагт 10, Улсын хэмжээнд 53 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС АНХААРУУЛЖ байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626861
0 эможи

keyboard_arrow_up