МХЕГ: Дархлаажуулах цэгүүдэд эм тариа, бээлий дутмаг байна МХЕГ: Дархлаажуулах цэгүүдэд эм тариа, бээлий дутмаг байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Дархлаажуулах цэгүүдэд эм тариа, бээлий дутмаг байна

2021 оны 5 сарын 08

МХЕГ орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд нийт 12 зөрчил илрүүлжээ. 8 буюу 66 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Тухайлбал, өрөөнүүд нэг чигийн урсгалгүй, хувцас солих, тайлах хэсэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 06-ны өдөр дархлаажуулалтын суурин 28, явуулын 1, нийт 29 цэгийн үйл ажиллагаанд эмчилгээний, эрүүл ахуй, халдвар хамгааллын, эм, биобэлдмэлийн хяналтын 16, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хийж байгаа 109 цэгийн гадна талд бусад чиглэлийн 109, нийт 125 улсын /ахлах/ байцаагчид хяналт тавин ажиллажээ.

Хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, эм тарианы нөөц дутагдалтай, бээлийний хүрэлцээ, хангамж дутмаг, хог хаях сав бэлтгээгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийгээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж МХЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626667
0 эможи

keyboard_arrow_up