“Сонгуульд нэр дэвшүүлэх БҮХ ШАТНЫ үйл ажиллагаа ХУУЛИЙН ХҮРЭЭНД явагдах ёстой“ “Сонгуульд нэр дэвшүүлэх БҮХ ШАТНЫ үйл ажиллагаа ХУУЛИЙН ХҮРЭЭНД явагдах ёстой“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Сонгуульд нэр дэвшүүлэх БҮХ ШАТНЫ үйл ажиллагаа ХУУЛИЙН ХҮРЭЭНД явагдах ёстой“

2021 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ-д суудалтай намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өнгөрсөн амралтын өдрүүдэд тодруулж, олон нийтэд зарласан нь одоогоор улс төрийн хүрээнд хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчээ тодруулсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Тус байгууллагад УИХ-д суудалтай гурван намын дөрвөн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хүргүүлснийг өнөөдөр олон нийтэд мэдээллээ.  

Тодруулбал, 

  • МАН-аас У.Хүрэлсүх
  • Хөдөлмөрийн үндэсний намаас Д.Энхбат 
  • АН-аас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарыг нэр дэвшүүлснийг мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө тус тус хүргүүлээд буй юм. 
Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт сонгогчийн саналд нөлөөлөх хуулийн хязгаараас давсан амлалт, биелшгүй мөрөөдлийн жагсаалт гаргахаас сэргийлж, аудитын байгууллага хянан шалгаж, гурав хоногт багтаан дүгнэлтээ гаргадаг хуулийн зохицуулалттай. Хэрэв хууль зөрчсөн амлалтууд байх аваас тухайн намд нь мэдэгдэж, хуулийн хүрээнд нийцүүлэх чиглэл зөвлөмж өгч ажилладаг хараат бус хөндлөнгийн байгууллага юм.  

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т “Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заажээ.  

АН талцан хуваагдаж хоёр хүн нэр дэвшүүлсэн бөгөөд Үндэсний аудитын газарт хоёр мөрийн хөтөлбөр хүргэгдсэн нь нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлж, үүнд аудит ямар хариу барих бол гэсэн хүлээлт байх шиг. 

Энэ талаар “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндэсний аудитын газар сонгуульд нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөрийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн зохицуулалт байхгүй учир АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээн авч байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намаас нэг хүн нэр дэвших хуулийн зохицуулалттай. Тиймээс улс төрийн намыг бүртгэдэг Улсын дээд шүүхэд хандаж, лавлагаа авна” гэсэн товч тайлбарыг Үндэсний аудитын газраас өгсөн. 

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх саад учруулахыг хориглоно гэж заасан. Тиймээс төрийн аудитын дээд байгууллага хуульд заасан хугацаанд нэр дэвшихээ зарлаж, материалаа өгсөн дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. 

АН-аас хоёр нэр дэвшигч материал хүргүүлсэн асуудлыг аудитын байгууллага шийдэх үүрэггүй гэдгийг хуульд тодорхой заасныг Та анзаарав уу. Энэ нь улс төрийн намын дотоод асуудал бөгөөд нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, нэр дэвшүүлэх эсэх шийдвэрийг гаргах эрх, үүрэг бүхий төрийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо юм. 

Гэтэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Үндэсний аудитын газарт хууль зөрчсөн шаардлага хүргүүлсэн нь нийгэмд буруу ойлголт төрүүлж болзошгүй байгааг эртхэн сануулъя. 

УИХ-ын гишүүн албан бичигтээ:   

“...Төрийн эрх мэдлийг УИХ дахь  АН-ын бүлгээрээ дамжуулан хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний намын хувьд АН-ын нэр барьсан худал мэдээлэл, хуурамч баримт сэлт бүхий аливаа этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байх, АН-ын хууль ёсны нэр дэвшигч Н.Алтанхуягийн мөрийн хөтөлбөрт яаралтай дүгнэлт гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ. 

УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг болон УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүний гарын үсэг бүхий уг шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 16.1.3, 38.1 дэх заалтуупыг зөрчсөн үйлдэл боллоо. 

Төрийн аудитын тухай хуульд:  

  • 16.1.3. Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохгүй байх;
  • 38.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллага, албан тушаалтан, иргэн, аливаа этгээд төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасныг эргэн сануулах нь зүй ёсны хэрэг билээ.  

Дээрх шаардлага нь аудитын байгууллагын хараат бус, бие даасан үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, нийтийн дунд төөрөгдөл үүсгэж болзошгүйг сонгогч олон түмэнд ил тодоор залруулан хүргэх учиртай. Улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох төрийн сонгуульд улстөрчид, улс төрийн намууд хуулиа дээдлэн оролцож, бие даасан байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийхгүй байх нь нийт сонгогчдын  эрх ашигт тустай юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626439
1 эможи

Zochin
2021-05-04 20:13
S.Erdene gedg hun erunhilugch bolno gher gaihad bna? Ouyngereltei adilhn hun um bna! Mongolin turig toglomin talvai bologdoo boliosoi! Erergtei emegteigui chaddg chafadgui hamagui bolje! Ulsa! Ard tumnee zalilaj meheled sursan zangud ni arilj alga bolhgui um bna!
Бат
2021-05-04 16:57
Алтанхуяг ерөнхий сайд байхдаа улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж. Бондуудын мөнгөөр гараа угааж хамаарал бүхий компани найз нөхөддөө зээлүүлж.улсыг өрөнд оруулж. Засгаас хөөгдсөн Ерөнхийлөгч . Баттулга заналтайгаар огцруулсан. Алтанхуяг алба хашиж байхдаа үндсэн хууль маш олон удаа зөрчсөн.ер нь хууль бол би гэж үздэг тэнэг. Энэ хүнийг ерөнхийлөгчид дэвшүүлж буй нам үнэхээр ичгүүртэй. Алтанхуяг ч өөрөө татгалзах ёстой. Ямар их мөнгөтэй зууралдсанаа мартсан м байхдаа.
Зочин
2021-05-04 11:17
Хуурамч намаас нэр дэвшсэн Алтанхуяг сандарч байх шиг байна. Энэ нөхөр Тувааны ГЭХ НАМЫГ хууль бус гэдгийг маш сайн мэдэж байгаа Женко Баттулгын хөлд л чирэгдчихлээдээ хөөрхий , одоо баахан хонгил ярьж уйлагнах байхдаа.
Үндэсний аудитын газар
ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up