УЕПГ: Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагын хэрэгжилтийг шалгажээ УЕПГ: Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагын хэрэгжилтийг шалгажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагын хэрэгжилтийг шалгажээ

2021 оны 4 сарын 30

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авах бөгөөд энэхүү өрөөнд тавигдах шаардлагыг Улсын ерөнхий прокурор батална гэж заасан байдаг.

Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ын хэрэгжилтийг энэ оны 3 дугаар сард Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсүүдэд шалгажээ.

Тус цагдаагийн газар, хэлтсүүдийн мэдүүлэг авах өрөө нь хуульд заасан журмын дагуу гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах, нөхцөл боломжийг бүрдүүлсэн байсан байна.

Шалгалтаар ноцтой зөрчил, дутагдал илрээгүй боловч цаашид анхаарах шаардлагатай асуудлаар дээрх газруудад албан бичиг хүргүүлж, биелэлтийг нь тооцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626261
0 эможи

keyboard_arrow_up