УЕПГ: Залилах гэмт хэргийн дийлэнх нь цахим орчинд буюу фэйсбүүк сүлжээнд үйлдэгджээ УЕПГ: Залилах гэмт хэргийн дийлэнх нь цахим орчинд буюу фэйсбүүк сүлжээнд үйлдэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Залилах гэмт хэргийн дийлэнх нь цахим орчинд буюу фэйсбүүк сүлжээнд үйлдэгджээ

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Увс аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судлан, холбогдох арга хэмжээг авчээ.

Тус аймгийн прокурорын газраас 2020, 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд бусдыг залилан мэхэлсэн нийт 16 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 5 хэргийг хааж шийдвэрлэсэн бол 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна.

Дээрх гэмт хэргүүдийн дийлэнх нь цахим орчинд буюу фэйсбүүк сүлжээнд үйлдэгджээ.

Тухайлбал, иргэд мөнгө зээлэхийг хүссэн найзын хүсэлт, баримт бичиг хурдан шуурхай гаргаж өгнө, гадаадаас хямд үнэтэй бараа материал нийлүүлнэ, гэрээсээ ажиллаж тогтмол орлоготой болно, виз гаргаж өгнө гэсэн баталгаагүй хаягаас тавьсан заруудад итгэж 300 мянгаас 32 сая хүртэл төгрөгөөр хохирсон байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

17.3 дугаар зүйл.Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450.000- 14.000.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОХ, ЭСХҮЛ 240-720 ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ, ЭСХҮЛ 6 САРААС 3 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ, ЭСХҮЛ 6 САРААС 3 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 10.000.000- 40.000.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОХ, ЭСХҮЛ 2-8 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.

/Энэ зүйлийн тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626244
0 эможи

иргэн
2021-04-30 22:58
энэ цахим порер гоё тайлбартай шүлжээнүүд басл луйвар юмуудаа хаасайгүй amway зарна гэсэн бараануууд ямарч татваргүй бодуул томчууд хиидэг байлгүй
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up