Нийтийн албанд томилогдох 116 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянажээ Нийтийн албанд томилогдох 116 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн албанд томилогдох 116 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянажээ

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 116 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт 106 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 261 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 145 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625795
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up