БЗД-ийн явуулын шинжилгээний баг коронавирус халдвар авсан нь ХУДАЛ гэдгийг мэдэгдлээ БЗД-ийн явуулын шинжилгээний баг коронавирус халдвар авсан нь ХУДАЛ гэдгийг мэдэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн явуулын шинжилгээний баг коронавирус халдвар авсан нь ХУДАЛ гэдгийг мэдэгдлээ

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

"Баянзүрх дүүргийн явуулын шинжилгээний баг бүгд "Коронавирус-19"-ын халдвар авчээ!" гэх мэдээлэл нь худал гэдгийг тус дүүргийн онцгой комиссоос албан ёсоор мэдэгдлээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тандалтын 12 баг (1 баг 4 гишүүнтэй) "Коронавирус-19"-ын шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдээс ПСР шинжилгээг авч байна.  Мөн 28 хорооны өрхийн  эрүүл мэндийн төвүүд давтан шинжилгээг авч байна.

2021 оны 4 дүгээр сарын 16-нд ПСР шинжилгээ өгсөн иргэдийн хариу өнөөдөр гарна. 4 дүгээр сарын 17-нд өгсөн шинжилгээний хариу өнөөдөр шөнөдөө багтаж гарна. Цаашлаад 4 дүгээр сарын 18,19-нд өгсөн шинжилгээний хариунууд гарах болно. 

Шинжилгээний хариу цаг авч байгаа шалтгаан нь 
1. Лабораторийн хүчин чадлаас хамааралтай
2. Эерэг тохиолдол ихээр бүртгэгдэх болсонтой холбогдуулан, давтан шинжилж үзэж байгаа талаар дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625777
0 эможи

keyboard_arrow_up