УЕПГ: Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, залилах, мал хулгайлах гэмт хэрэгт 26-35 насныхан ХАМГИЙН ИХ холбогджээ УЕПГ: Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, залилах, мал хулгайлах гэмт хэрэгт 26-35 насныхан ХАМГИЙН ИХ холбогджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Хүний эрүүл мэндэд хохирол учруулах, залилах, мал хулгайлах гэмт хэрэгт 26-35 насныхан ХАМГИЙН ИХ холбогджээ

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээн дэх эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг 2021 оны эхний гурван сарын байдлаар судлан дүн шинжилгээ хийжээ.

Дээрх хугацаанд аймгийн прокурорын газарт нийт 177 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласан нь өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өссөн байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 50.8 хувь нь Улаангом суманд бүртгэгдсэн бол Ховд, Зүүнхангай сумдад хамгийн бага бүртгэгджээ.

Тус аймагт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,  Залилах, Мал хулгайлах гэмт хэргүүд зонхилон үйлдэгдсэн бөгөөд 26-35 насныхан гэмт хэрэгт ихээр холбогдсон байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд  ахуйн хүрээнд ах, дүү, найз нөхдөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, улмаар бусадтай таарамжгүй харьцах, хардалт, ялимгүй зүйлээс болж хэрүүл маргаан үүсэх, малчин иргэд малаа хариулгагүй орхих зэргээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Тус аймгийн прокурорын газраас дээрх судалгааны дүнг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулан, тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625772
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up