Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

2021 оны 4 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ.

Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж Дээд шүүх рүү хүргүүлсэн байна.

Энэ дүгнэлтийг үндэслэн Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор хэрэг мөрдөн байцаалтанд буцах юм. Ингэснээр шийтгүүлсэн хүмүүс батлан даалтаар суллагдах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: MASS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625770
1 эможи

Зочин
2021-04-20 17:31
ээ мэдэхгүй дээ.нотлогдсон юм биш үү.үүгээр улс төр хиймээргүй л баймаар юм
keyboard_arrow_up