ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр 1854 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн 10,648 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэжээ ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр 1854 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн 10,648 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр 1854 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн 10,648 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэжээ

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,  хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд зөрчил, гомдолтой холбоотой “Хоногийн мэдээ”-г хүргэж байна. 

"Өчигдөр цагдаагийн байгууллага 596 ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ шалган шийдвэрлэлээ"

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ны өдөр 1854 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,648 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас өчигдөр улсын хэмжээнд нийт 12430 иргэн, 2299 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1258 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 85 шаардлага, 9 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 596 мэдээлэл ирснээс 479 нь нийслэлд, 117 нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 88 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 241 иргэнд 6,410,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас УРИАЛЖ байна. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625766
1 эможи

ЦЕГ
НХЖХАНАБХА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up