Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг авч байна Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг авч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг авч байна

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22, 28 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь татварын хөнгөлөлтөө эдлэх, илүү төлөлтөө буцаан авах  эрхтэй байдаг.

Монголын татварын алба нь энэ сарын 23-ныг дуустал цахим татварын системээр буцаан олгох хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хэрвээ таны борлуулалтын орлого 300 саяас 1.5 тэрбум төгрөг, Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг,  татвараа хуулийн хугацаандаа төлсөн бол илүү үлдэгдлээ буцаан авах хүсэлтээ цахимаар илгээн, хуулийн дагуу хөнгөлөлтдөө хамрагдах боломжтой.

Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг авч байна

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625754
0 эможи

keyboard_arrow_up