ЭМЯ: Хүн ИХТЭЙ тоглоомын талбайд хүүхдээ тоглуулахгүй байх хэрэгтэй ЭМЯ: Хүн ИХТЭЙ тоглоомын талбайд хүүхдээ тоглуулахгүй байх хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Хүн ИХТЭЙ тоглоомын талбайд хүүхдээ тоглуулахгүй байх хэрэгтэй

2021 оны 4 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Бага насны буюу 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулан цар тахлын үед хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд баримталбал зохих зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

COVID-19 халдвараас сэргийлэхийн тулд: 
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд тоглуулахгүй байх
  • Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цагаас дээш хугацаанд маскыг солих, гарыг угаах, халдваргүйжүүлэх
  • Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх
  • Хүүхдийн аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх
  • Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
  • Хүүхдийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
  • Гурван цаг тутамд халуун хоол, цай хэрэглэх
  • Хөдөлгөөний идэвх (хүүхдийн дуунд бүжиглэх, тоглох)-ийг дэмжиж, чийрэгжүүлэх
  • Аливаа дэлгэц (ТВ, гар утас)-ийг нэг дор 30 минутаас илүү үзүүлэхгүй байх
  • Оройн 21:00 цагт унтуулж сургах
Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:
  • Хаврын улиралд дулаан хувцаслах
  • Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх)-аас сэргийлэх
  • Угаартахаас сэргийлэх
  • Бага насны хүүхдийг аливаа бодис (эм, ахуйн цэвэрлэгээний бодис, цавуу)-ын хордолтоос сэргийлэх
  • Гадны биет (батарей, жижиг тоглоом, самар, шүр)-ийг залгих, хамар, чихэнд хийхээс сэргийлэх
  • 3 хүртэлх насны хүүхдэд витамин Д-г зохих тунгаар хэрэглэх

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625747
0 эможи

keyboard_arrow_up