“Жи тайм”-ын хэргийг хянан хэлэлцэнэ “Жи тайм”-ын хэргийг хянан хэлэлцэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Жи тайм”-ын хэргийг хянан хэлэлцэнэ

2021 оны 4 сарын 20

Казакстан улсаас 2017 онд ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ  эрхлэгчид амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн хүсэл дээр дөрөөлөн, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан гэхэд буруудахгүй.

“Жи тайм корпорейшн” ХХК нь 12365 иргэнийг 27965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хохирол учруулсан юм.

Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүх “Жи тайм”-ын гэх, иргэн Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтаст хэргийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэхээр болжээ. Улсын дээд шүүхийн байранд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч, үйл ажиллагааг нь түр хязгаарласан ч зарим шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болсон байна. Шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах аж.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн юм. 

Нийт 906 иргэний хариуцагч гэдэг нь “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж, сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд тэднээс уг 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн билээ.  

Дээрх хэрэгт хууль хүчний байгууллагаас Казакстаны талаас ерөнхий захирлаар томилсон Маженов Марат, Монголын талаас гүйцэтгэх захирлаар ажилласан Э.Оюунчимэг нарыг голчлон мөрдөн байцаасан.

Мөрдөн шалгах явцад Маженов Маратыг хоёр сар гаруй хугацаанд хорьсон ч эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж, хилээр гарах эрхийг нь хязгаарлан сулласан. Маженов Марат түүнээс хойш одоог хүртэл олдохгүй байгаа учир энэ хэргийн олон хохирогчийн хохирлыг барагдуулах зайлшгүй шаардлагын улмаас Маженов Маратын хэргийг тусгаарласан байна.

Хил гаалийн лавлагаа мэдээллээр Монголоос гарсан нь нотлогдоогүй ч Монголд бий эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625743
0 эможи

keyboard_arrow_up