Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

2021 оны 4 сарын 19

Arslan.mn

 Нийслэлд үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

2021 оны 4 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

2021 оны 4 дүгээр сарын 20-24 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625684
0 эможи

keyboard_arrow_up