ЭМЯ: Синофарм, АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд сөрөг нөлөөгүй ЭМЯ: Синофарм, АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд сөрөг нөлөөгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Синофарм, АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд сөрөг нөлөөгүй

2021 оны 4 сарын 10

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг 15 хоног хойшлуулсан талаар ЭМЯ-аас мэдээллийн цагийн үеэр хэллээ.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтын ажлыг 15 хоногийн хугацаатайгаар хойшлуулсан. Энэ нь өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулах зорилготой юм. Нөхцөл байдал, хөл хорионы үеийн дэглэмтэй холбоотойгоор дархлаажуулалтын ажиллагааг түр зогсоох нь зүйтэй гэж үзсэн тул Засгийн газраас ийм шийдвэр гаргасан.

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хугацааг 15 хоногоор хойшлуулах нь ямар нэг эрсдэлгүй, Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар нэг эрсдэлгүй. Тун хоорондын зай хэдий хол байна тэр хэрээр дархлал тогтоц сайн байна гэх судалгаанууд гарч байгааг тэд хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, вакцины хоёр дахь тунгийн хугацаа хойшилсноор дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625345
2 эможи

Mongoloo
2021-04-10 13:53
Астразенекаг тархины судсанд бүлэгнэл үүсгэдэг гэсэн шалтгаанаар зарим улс түр зогсоочихоод байхад л ард түмэндээ шахаад байх юмаа!
keyboard_arrow_up