УЕПГ: Прокурорын байгууллага 344 хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ УЕПГ: Прокурорын байгууллага 344 хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Прокурорын байгууллага 344 хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.03.29-2021.04.02/ нийт 344 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд 184 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 117 гомдол, 114 хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 68 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 27 шаардлага бичиж хүргүүлжээ.

Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 439 даалгавар бичгээр өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625141
0 эможи

Зочин
2021-04-05 16:15
ТА НАР МУУХАЙШТЭЭ... ДЭНДҮҮ МУУХАЙ АРД ТҮМНИЙГ БАСАМЖЛАН ДОРОМЖИЛЖ БАЙНА.... ИНEГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭНГИЙН УЛААН ГАРААРАА ҮЙЛДСЭН ХЭРГИЙГ БУЮУ ГҮРЭН ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ УЛСЫГ 640 САЯ ТӨГРӨГИЙН ОНЦ НОЦТОЙ МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ 2 ХААЖ 3 НЭЭГДЭЭД БАЙХАД ЧИНЬ ТА НАР ШҮҮХ РҮҮ ГАРГААГҮЙ Л ХУЙВАЛДААН ЗОХИОСОН БАЙНАЛЭЭШТ МУУХАЙШТЭЭ УЛСЫН EРөнхий прокурор оо ТА ИЙМ МУУХАЙ БАЙЖ БОЛОХГҮЙШТ
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up