COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны хөгжлийг дэмжинэ

админ
2021 оны 4 сарын 01

Arslan.mn

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны хөгжлийг дэмжинэ гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд

  • Хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгосон.
  • Татвар ногдох орлогыг тодорхойлох бүртгэлийн аргачлалд хоршооны үйл ажиллагааны онцлогийг тусгахаар зохицуулсан.
  • Хоршоо өөрийн хөрөнгөтэй болж санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдсэн.
  • Хоршоонд хөрөнгө оруулснаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон.
  • Хоршоог төрөөс дэмжих дэмжлэгийн хэлбэрүүд тодорхой болсон.
  • Хоршооны удирдлагын менежментийг сайжруулах, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгосон.
  • Гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гаргах, хуримтлал үүсгэх боломж нээгдсэн.
  • Төрийн байгууллага хоршоо болон мэргэжлийн холбоодтой хэрхэн уялдаж, хамтран ажиллах нь тодорхой болсон.
  • Хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих түүнчлэн хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулсан зэрэг зохицуулалтууд багтсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцын хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625034
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up