БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “ХӨЛ ХОРИОНЫ“ үеэр төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй охинд зөвшөөрөл өгч гаргажээ БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “ХӨЛ ХОРИОНЫ“ үеэр төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй охинд зөвшөөрөл өгч гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “ХӨЛ ХОРИОНЫ“ үеэр төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй охинд зөвшөөрөл өгч гаргажээ

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Баянзүрх дүүргийн  хамгийн олон хүн амтай 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоогж, хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөсөн байсан. Гэвч хөл хорио тогтоосон өдрөөс эхлэн тус хороонд оршин суудаг иргэд хөл хориог эсэргүүцэхээс гадна улс төрийн зорилготойгоор 26-р хорооны засаг дарга Отгонбаатарыг хууль бусаар албан тушаалаас нь огцруулж, О.Түвшинг томилуулсан хэмээн эсэргүүцэл зарлаж, хорооны гадаа халдвар хамгааллын дэглэмийг үл тоон бөөгнөрөл үүсгэсэн. Мөн хөл хорио тогтоосон үеэр буюу 19-ны өдөр тус дүүргийн 26-р хорооны байрлах "Элизабет" хотхоны 16 давхарын барилгаас эмэгтэй хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Гэтэл энэ мэт хөл хориотой үеэр буюу 03-р сарын 18-ны өдөр тус хороонд оршин суудаг, төрсөн өдрөө тэмдэглэхээр гарч байгаа охинд БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх гарах зөвшөөрлийн бичиг өгч хөл хорионоос гаргасан мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна. Түүний хувьд хорооны аюулгүй байдал болооод иргэдий н pcr шинжилгээ, халдвар хамгаалалд анхаарч ажиллах байтал хөл хорионоос дуртай нэгэнд нь зөвшөөрөл өгч гаргаж байгаа нь олон нийтийг бухимдуулаад байна. 

Харин Шадар сайд С.Амарсайхан халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 03-р сарын 19-ны өдөр  УОК–ын Шуурхай штаб дээр ажиллаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөө өгөх үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоогоод буй хөл хориог 20-ны өдөр цуцлах шийдвэрийг гаргаснаар хөл хориог цуцалсан. 

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624732
0 эможи

Н.Баярмөнх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up