НДЕГ-аас аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсүүдтэй ЦАХИМААР хуралдлаа НДЕГ-аас аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсүүдтэй ЦАХИМААР хуралдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ-аас аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсүүдтэй ЦАХИМААР хуралдлаа

2021 оны 3 сарын 16

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ын дарга нарын оролцсон ээлжит хуралдаан 2021.03.12-ны өдөр цахим байдлаар зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг Нийгмийн даатгалын байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах зарим асуудлаар мэдээлэл хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулав.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар өнгөрөгч сард хийж гүйцэтгэсэн онцлог ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийв. Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын асуудал хариуцсан дэд дарга Г.Саран цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгч, дараагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг онцолж хэллээ.

Сар бүр тогтмол зохион байгуулагдаж буй дотоод цахим хуралдаан нь Газрын зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ын дарга нар хамтран санал солилцож, нийтлэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624519
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up