ТҮҮХ: Дундговь, Сүхбаатар аймагт ПРОКУРОРЫН ГАЗАР байгуулав ТҮҮХ: Дундговь, Сүхбаатар аймагт ПРОКУРОРЫН ГАЗАР байгуулав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТҮҮХ: Дундговь, Сүхбаатар аймагт ПРОКУРОРЫН ГАЗАР байгуулав

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Дундговь аймгийн прокурорын газрыг 1942 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулж, прокуророор нь Г.Дамдинсүрэнг томилон удирдлагад нь туслах прокурор, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагч, нарийн бичгийн дарга, галч цэвэрлэгчийн орон тоо баталжээ. Мөрдөн байцаагч Дэмбэрэл, Батбуян, Үржин, нарийн бичгийн дарга Тогоо, зарлага-галч Долгор нарын ажилтнууд хоёр эсгий гэрт конторлон “Аливаа хянан байцаах эрх хэмжээг хэрэгжүүлэх” ажилдаа шамдан оржээ. “Жавхлант шарга аймаг” нэртэйгээр анх байгуулагдсан Сүхбаатар аймагт мөн оны 3 дугаар сарын 1-ний өдөр прокурорын газар байгуулагдан, 12 ажилтны орон тоотой албан хэргээ эхэлж, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Аймгийн прокурор гэж нэрлэгдэх болжээ.

Эх сурвалж: “Прокурорын байгууллагын түүхэн товчоон” ном 2020 он. 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624111
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up