Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн суудлын төлөөх өрсөлдөөн эхэллээ Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн суудлын төлөөх өрсөлдөөн эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн суудлын төлөөх өрсөлдөөн эхэллээ

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

УИХ энэ оны нэгдүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуулийг ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхүүд нийт шүүгчдийн зөвлөгөөнөө тухайн өдөр зохион байгуулахаар товложээ.

Ингэж зөвлөлдөөд шүүхийнхээ Ерөнхий шүүгчийг сонгох юм. Дээрх хуулийн 19.2.4-т "Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох", 36.8-д "Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно" гэж заасны дагуу ийнхүү товлоод буй юм.

Эл хуулийн 15.1 дэх хэсэгт "Бүх шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ", 15.2-т "Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ" хэмээн хуульчилсан. Тэгвэл өчигдрөөс эхлэн нийслэлийн дүүргүүдийн болон Захиргааны хэргийн анхан шатны, давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын дунд ил, далд янз бүрийн хэлбэрээр өрсөлдөөн, лобби явагдаж эхэлсэн байна. Зарим шүүхийн нэр бүхий шүүгч л гэхэд бусад шүүгчдээ нөлөөлөх гэснийх үү, "Намайг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нэрээ дэвшүүл гэсэн шүү" хэмээн бусдадаа ярьж байжээ.  Магадгүй хэд хэдэн шүүгч нэлээд эртнээс тухайн шүүхийнхээ Ерөнхий шүүгчид нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээс болж элдэв бичлэгийг нь олон нийтийн сүлжээгээр цацсан байхыг үгүйсгэхгүй хэмээн зарим хуульч өгүүлж байна.

Түүнчлэн шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж зарим шүүгчийн эсрэг сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацаж буй гэнэ. Юутай ч Шүүхийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлж, шүүхүүд ерөнхий шүүгчээ сонгохтой холбоотойгоор шүүгч нарын дунд элдэв өрсөлдөөн ширүүсэх нь бололтой.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624104
1 эможи

keyboard_arrow_up