Бусдын эрүүл мэндийг хохироосон ТАГНУУЛЫН ХУРАНДААГИЙН хэргийг дахин шалгана Бусдын эрүүл мэндийг хохироосон ТАГНУУЛЫН ХУРАНДААГИЙН хэргийг дахин шалгана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бусдын эрүүл мэндийг хохироосон ТАГНУУЛЫН ХУРАНДААГИЙН хэргийг дахин шалгана

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Б.Давааням хамт байсан хүнийхээ толгой руу архины шилээр цохиж буй бичлэг өнгөрсөн оны гуравдугаар сард цацагдсан.

Тэрбээр найзуудын хамт “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж байхдаа “Энканто булл” ресторанд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Ч.Ганбаатарын эрүүл мэндэд хохирол учруулсан билээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард гэм буруутай, эсэхийг нь хэлэлцсэн ч мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан гэж үзэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан гэнэ. Шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурор нь нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хэлэлцээд дахин шалгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэжээ. Учир нь Б.Даваанямд цохиулж буй нь бичлэгт үлдсэн хохирогч Ч.Ганбаатар мэдүүлгээсээ буцаж “Ширээ мөргөсөн” хэмээснээс гадна гэрчүүд нь ч бас тийм мэдүүлэг өгсөн аж. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгийг хуулийн дагуу олж авч нотлох баримт болгож бүрдүүлээгүй, Ч.Ганбаатар үнэхээр худал мэдүүлж буй бол түүнд бас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон гэнэ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
624103
3 эможи

Зочин
2021-03-01 15:30
Улсын мөнгө төгрөг идсэн уусан хэргээ шалгаачээ. Хэдэн залуус нэгнээсээ уучлал гуйгаад өнгөрнө биз. Бүгд ажилгүй болж, шийтгэлээ амсаж байгаа. Бусад аймаар хэргүүдээ шалга.
keyboard_arrow_up