С.Эрдэнийг АН-ын даргаар, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс татгалзжээ С.Эрдэнийг АН-ын даргаар, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс татгалзжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнийг АН-ын даргаар, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс татгалзжээ

2021 оны 2 сарын 27

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624055
0 эможи

keyboard_arrow_up